Ажлын цаг: Даваа-Баасан: 08:30-17:30

И-Мэйл

info@samoinstitute.mn, laboratory@samoinstitute.mn

Утас

(976)-11-342035. (976)-11-343117

Мэдээ

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо 2019 оны 9-р сарын 6-10-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан “Монгол-Хятадын 3 дахь удаагийн экспо”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-д институтийн удирдлага оролцож БНХАУ-ын Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуулийн Хүнсний инженер технологийн дээд сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

            Санамж бичигт эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд гүйцэтгэх, хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, сайжруулах зэрэг тодорхой чиглэлүүдээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

            БНХАУ-ын Засгийн Газраас явуулж буй “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд хэрэгжих энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаа төдийгүй монголын хүнс, хөдөө аж ахуйн салбар, үйлдвэрлэлийн хөгжилд шаардлагатай олон асуудлыг шийдвэрлэх боломж байна.