И-Мэйл
info@samoinstitute.mn, laboratory@samoinstitute.mn
1971 онд байгуулагдсан, хөгжлийн 46 жилийн түүхтэй хамт олон. Институт нь эрдмийн зөвлөл, инноваци-технологийн зөвлөл, эрдэм шинжилгээний төслийн судалгааны баг, үндэсний хэмжээнд 8 удаа итгэмжлэгдсэн хүнсний шинжилгээний нэгдсэн лаборатори, эрдэм шинжилгээний номын сан, мах, махан бүтээгдэхүүний туршилтын цех, махны салбарт технологи дамжуулах 3 үйлдвэртэй. Институтэд дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн, шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, ажлын дадлага туршлагатай эрдэмтэд, ахмад судлаачид, залуу ажилтнуудтай зэрэгцэн ажиллаж харилцан суралцаж, уламжлал, шинэчлэлийг хослуулан хүнсний баталгаат байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Шинжилгээ судалгааны бодит үр дүнг сайжруулах зорилгоор бусад байгууллагуудын мэргэжлийн ур чадвар өндөртэй эрдэмтэд, судлаачид инженерүүдтэй хамтран судалгааны төслийн багууд бүрдүүлэн ажилладаг.
Институтийн захиргаа, эрдмийн зөвлөл, ШУТ-ийн төслүүд болон шинжилгээ, судалгааны бусад ажлуудын үр дүнг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч, гүйцэтгэсэн ажлууд тайлан бичих төдийгөөр дуусгавар болдог хэвшмэл зуршлыг өөрчлөхийн тулд цоо шинэ менежментээр ажиллах бодлого барьж ШУТ-ийн төсөл, эрдэм шинжилгээний ажлын чиглэл, сэдэв сонгох, бизнес төсөл боловсруулахдаа хүнс, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг чухалчилдаг.
Бидний шагнал:
Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг тодруулан шалгаруулах “ENTREPRENEUR-2012” арга хэмжээний Монгол улсын шинжлэх ухаан, бизнесийг холбогч “Оны онцлох интрепренер”-ийн “ХҮРЭЛ МЕРКУРИ” цом, хүндэт өргөмжлөл,
2015 онд Олон улсын ба үндэсний стандартын шаардлагыг хангаж, Монгол улсын үндэсний чанарын шалгаруулалтад амжилттай оролцож, “Шилдэг үйлчилгээ”-ээр шалгарсан.
Даяаршлын эрин үед хүн амыг баталгаатай хүнсээр хүртээмжтэй хангахад идэвхитэй оролцож, Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг зах зээлийн шаардлагатай уялдуулан дээшлүүлэхэд үндэсний уламжлалт ур ухааныг шинжлэх ухаан-технологийн ололт, дэвшилтэй зохистой хослуулан, бодитой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго, нэр төрийн хэрэг мөн.
1973 Архи пивоны үйлдвэрийн хуучин барилга байгууламжийг институтэд шилжүүлэн өгөв.
1979 ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын буцалтгүй тусламжаар байгуулсан өргөтгөлийн барилга, иж бүрэн лабораторийг ашиглалтанд хүлээн авав.