И-Мэйл
info@samoinstitute.mn, laboratory@samoinstitute.mn
Олон улсын стандартын болон үйлдвэрлэлийн тогтолцооны шаардлагыг бүрэн хангаж ажиллахад үйлдвэрийн төсөл онцгой ач холбогдолтой.
Манай ихэнх жижиг үйлдвэрүүд нь өөрийн онцлогт тохирсон иж бүрэн төсөл хийдэггүй, үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийг мэргэжлийн зөвлөлгөө авч зохих шаардлагын дагуу гүйцэтгэх ажлыг орхигдуулж байгаагаас үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулахад хүндрэл учрах нь түгээмэл байна.
Харин сүүлийн үед Хүнсний аюулгүй байдлын болон менежментийн тогтолцоогоо сайжруулан олон улсын стандартын түвшинд хүргэж, баталгаажуулах сонирхолтой үйлдвэрүүд олширч байна.
Иймд тус институт Хүнсний салбарын тэргүүлэх болон зөвлөх инженерүүдийн хүчээр дор дурьдсан үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Тухайлбал:
· Хүнсний үйлдвэрийн зураг төслийн технологийн даалгавар боловсруулах,
· Захиалагчаас ирүүлсэн даалгаврын төслийг хянаж, зөвлөгөө өгөх,
· Шинээр байгуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах,
· Захиалагчийн хүсэлтийн дагуу ТЭЗҮ-ийн төсөлд шүүмж хийх,
· Байршлын зураг \компановка\ хийх,
· Захиалагчийн хүсэлтээр боловсруулсан зурагт хяналт хийх,
· Хүнсний үйлдвэрийн технологийн холбогдолтой асуудлаар үнэлгээ хийж, зөвлөлгөө өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
Шинээр хүнсний үйлдвэр байгуулах болон үйлдвэрээ өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж буй байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлж, гэрээ байгуулан хамтарч ажиллана.
Холбоо барих утас, хаяг:
342035а, info@samoinstitute.mn, ganjuuro@gmail.com