Ажлын цаг: Даваа-Баасан: 08:30-17:30

И-Мэйл

info@samoinstitute.mn, laboratory@samoinstitute.mn

Утас

(976)-11-342035. (976)-11-343117

Бүтэц зохион байгуулалт

УДИРДЛАГА

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГЫН БҮДҮҮВЧ

 

    УДИРДЛАГА

   Институтийн удирдах дээд байгууллага нь “Удирдах зөвлөл”. Удирдах зөвлөл нь “Тайж” группийн салбар компаниудын захирал, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн инженерүүд, эрдэмтдийн төлөөлөлөөс бүрдэж зохих хууль, журмын дагуу үйл ажиллгаагаа эрхлэн явуулдаг.  

  • ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

 Хүнсний үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа туршилтын ажлууд гүйцэтгэх үүрэг хүлээдэг эрдпэм шинжилгээний байгууллагын хувьд салбарын тэргүүлэх эрдэмтэдээс бүрдсэн эрдмийн зөвлөлтэй. Эрдмийн зөвлөл нь дараах үүрэгтэй: 

Институтийн хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийг хэлэлцэх, шийдвэр гаргах, үнэлэлт дүгнэлт өгөх, 

Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох,

ШУТ-ийн болон бусад төслийн үр дүнгийн шинжлэх ухаан онолын түвшинд үнэлгээ өгөх, 

Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах бусад ажил г.м 

 

  • ИННОВАЦИ-ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ

Боловсруулсан технологи, шинэ санаа, инноваци, техник, технологийн баримт бичгийн төслийг хэлэлцэх, чиглэл зөвлөмж өгөх, батлах зэрэг үйлдвэрлэлд нэвтрүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах эрхтэй.  


 --------x----x----x-----------

Институтийн тухай

Эрхэм зорилго

Даяаршлын эрин үед хүн амыг баталгаатай хүнсээр хүртээмжтэй хангахад идэвхитэй оролцож, Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг зах зээлийн шаардлагатай уялдуулан дээшлүүлэхэд үндэсний уламжлалт ур ухааныг шинжлэх ухаан-технологийн ололт, дэвшилтэй зохистой хослуулан, бодитой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго, нэр төрийн хэрэг мөн.

Боломж, Давуу тал

  • Өөрийн тохилог байр, техник хэрэгсэл, материаллаг бааз
  • 40 жилийн түүх бүхий нэр хүнд
  • Мэргэшсэн, туршлагатай ажиллагсад, эрдэм шинжилгээний хамт олон
  • Менежментийн зөв бодлого
  • Харилцан хамаарал бүхий бүтэц зохион байгуулалт
  • Туршилт, үйлдвэрлэлийн бааз, боловсруулах үйлдвэрүүд
  • Хүнсний үйлдвэрлэлд шуурхай үйлчлэх магадлан итгэмжлэгдсэн лабораториуд

Онцлох үйл явдлууд

1973 Архи пивоны үйлдвэрийн хуучин барилга байгууламжийг институтэд шилжүүлэн өгөв.

1979 ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын буцалтгүй тусламжаар байгуулсан өргөтгөлийн барилга, иж бүрэн лабораторийг ашиглалтанд хүлээн авав.